ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.05.29-2017.06.02

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ПЕТЕРБУРГИЙН ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ОХУ-ын Засгийн газрын урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулга уулзалтад оролцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ФРАНЦ УЛСЫН ЕВРОП БОЛОН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КРИСТИАН МАССЕТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Францын Европ болон Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кристиан Массетай Парис хотноо 5 дугаар сарын 29-нд уулзаж, хоёр орны улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЮНЕСКО-ГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Парис хотноо ЮНЕСКО-гийн дэд захирал Гэтачев Энгида, Дэлхийн өвийн төвийн захирал Мештилд Росслер, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Боловсролын асуудал хариуцсан орлогч Киан Тан нартай тус тус уулзав.

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Азийн бүсийн захирал Доктор Мариа Ненэтте Мотусыг хүлээн авч уулзав.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИ, ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ САРА ТЭЙЛОРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын ГХЯ-ны Хойд Ази, Далайн бүсийн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий захирал Сара Тэйлорыг 2017 оны 5 дугаар сарын 30-нд хүлээн авч уулзан Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.