МОНГОЛ, ЯПОНЫ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ТОКИО КОМАКИ” БАЛЕТ УЛААНБААТАР ХОТНОО ТОГЛОВ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж,  МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана”  балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулав.

“Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа ялангуяа сонгодог урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой бөгөөд дипломат харилцааны ойн хүрээнд 2017 онд соёл, урлаг, спортын олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулна.