ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ФЕАЛАК-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Бусан хотноо болж буй Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов. Дэд сайд ФЕАЛАК-ын сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АВСТРАЛИЙН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЭНСИ ГОРДОНТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой өнөөдөр уулзав. Талууд хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

МОНГОЛ УЛС, АНУ, ЯПОН УЛСЫН ГХЯ-Д ХООРОНДЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол, АНУ, Япон Улсын гурван талт ээлжит уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талаас Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын Тэргүүн орлогч Л.Стоун, японы талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги нар тэргүүлж оролцов. Гурван талт уулзалтыг монголын тал даргалж явуулав.

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН IV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ

Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо  амжилттай  болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, японы талаас  ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги, БХЯ-ны Батлан хамгаалах бодлогын газрын захирал О.Изава тэргүүтэй хоёр улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  Ажлын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.

“ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРВАН ТАЛЫН ШИНЖЭЭЧДИЙН ТҮВШНИЙ II УУЛЗАЛТ ОХУ-ЫН МОСКВА ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалт ОХУ-ын Москва хотноо амжилттай зохион байгуулагдав. Гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын дарга Е.Н.Попов нар тус тус ахлав.