ОЛИМПИЙН ХОРООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ ЯПОН УЛСЫН ОЛИМПИЙН НААДАМ ХАРИУЦСАН САЙДТАЙ УУЛЗАВ

Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Токио 2020 олимпийн наадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 9 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсад ажиллаж, энэ үеэрээ Японы Олимпийн наадам хариуцсан сайд Ш.Сүзүки, Токио 2020 олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ё.Мори, Японы Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч  Э.Хираока, Спортын агентлагийн дарга Д.Сүзүки нартай уулзав.

Уулзалтын үеэр Монгол-Японы спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа 2020 онд Токио хотноо болох олимпийн наадамд монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах болон шинэ тутам хөгжиж буй спортын хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн түүнчлэн Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй “Host town” хөтөлбөрт хамрагдах ажлыг урагшлуулах, “Sport for Tomorrow” төсөлд хамрагдах боломжийн талаар санал солилцов.