ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КИРГИЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ САЙД ДИНАРА КЕМЕЛОВАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд болсон “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хуралд оролцож буй Киргизийн Гадаад хэргийн Нэгдүгээр орлогч сайд Динара Кемеловаг хүлээн авч уулзав.

Киргизийн Гадаад хэргийн дэд сайд Д.Кемелова энэ жил Монгол Улс, Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тэмдэглэлт ой тохиож буйг дурдаад Монгол, Киргизийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ДАЛАЙД ДАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын өмнө тулгарч буй бэрхшээл, хүндрэлийн талаар хэлэлцэв.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар  мэдээлж, үндэсний хэрэгжилтийн явцыг тэргүүлэх чиглэлүүдээр нь танилцуулав.

ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы гуравдугаар хорооны хуралдаанаар хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд эл хуралдаанд оролцож, манай улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилт, Засгийн газраас хүний эрхийг хамгаалах талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.