ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД К.И.КОБЛАНДИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахтсан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.И.Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Гадаад харилцааны сайд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлж, улс төрийн яриа хэлцээ, харилцан айлчлалыг нэмэгдүүлэх шаардлагатай буйг дурдав. Элчин сайд К.И.Кобландин  сайд Д.Цогтбаатарт Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргэж Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абрдахмановаас ирүүлсэн захидлыг гардуулав. Талууд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцов.