“БҮС НУТАГ ХООРОНДЫН ИНТЕГРАЦЧИЛЛЫН ҮЙЛ ЯВЦ, ДЭЛХИЙН НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ” НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛОВ

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хайгуул, олборлолт, боловсруулалт – 2017 Олон улсын форумын хүрээнд Бүс нутаг хоорондын интеграцчиллын үйл явц, дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн хэтийн төлөв сэдэвт нэгдсэн хуралдаан болов.

 

Хуралдаанд оролцогчид газрын тосны дэлхийн зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хөгжүүлж буй газрын тос, байгалийн хийн салбарын хамтын ажиллагаа, Евразийн эдийн засгийн холбооны байгалийн хий, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн зах зээлийн чиг хандлага, тус Холбооны гишүүн орнуудад хэрэгжүүлж буй нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.  

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн томоохон тоглогчдын төлөөлөл, ОХУ-ын Эрчим хүчний яам, Евразийн хөгжлийн банкны удирдлагыг хамруулсан Бүс нутаг хоорондын интеграцчиллын үйл явц, дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн хэтийн төлөв сэдэвт нэгдсэн хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцов.