В.ИНЖИНАШ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОЁР ДАХЬ УДААГИЙН БАГА ХУРАЛ ЛЯОНИН МУЖИЙН ШЭНЬЯН ХОТНОО БОЛОВ

В.Инжинашийн мэндэлсэний 180 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Инжинаш судлалын эрдэм шинжилгээний хоёр дахь удаагийн бага хурлыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Ляонин мужийн Гадаад орнуудтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэг хамтран 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд түүний төрсөн нутаг Ляонин мужийн Шэньян хотноо зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Д.Ганхуяг, Ляонин мужийн Намын хорооны байнгын хорооны гишүүн, Нэгдсэн фронтын газрын дарга Фан Жи-инь нар оролцож, үг хэлэв.

Арга хэмжээний хүрээнд Элчин сайд Д.Ганхуяг Ляонин мужийн Намын хорооны байнгын хорооны гишүүн, Нэгдсэн фронтын газрын дарга Фан Жи-иньтай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Төлөөлөгчид В.Инжинашийн төрсөн нутаг Чаоян, Бэйпиао хотуудад байрших түүний гэрийн сүм, соёлын цэцэрлэгт хүрээлэн болон дурсгалын музейд зочлов.

Элчин сайд Д.Ганхуяг Ляонин мужийн Иргэний нисэх, сансар судлалын их сургууль, Өвөр Монголын Үндэстний их сургуулийн гадаад оюутнуудын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээний нээлтэд оролцож нийт оюутнуудад амжилт хүсч, тэмцээнийг эхлүүлэв.