МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ БОЛОН НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

2017 оны 11 дүгээр сарын 10 ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яамны Консулын зөвлөлдөх уулзалт болов.

Уулзалтанд ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Элчин  Сайд О.Оч  болон албаны бусад хүмүүс Нидерландын талаас Гадаад хэргийн яамны хоорондын  Консулын газрын дарга  Жан Виллем Беаужеан тус яамны Ази номхон далайн хамтын ажиллагааны газрын ажилтан Риетер Ван Словен нар  оролцов.

Монгол-Нидерландын ГХ-ны Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар талууд харилцан мэдээлэл солилцож, консулын харилцаа, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцав.

Мөн талууд цаашид тогтмол уулзаж байхаар тохиролцов.