Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ-СЛОВАКИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ-СЛОВАКИЙН БИЗНЕС ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын бизнес форумыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулав. 

            Арга хэмжээг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини нар нээж үг хэлэв.  

  

 

            Форумын үеэр Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, Словакийн хөрөнгө оруулалт, худалдааны хөгжлийн агентлагаас хоёр талын эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломжуудын талаар илтгэл тавив.

            Монгол, Словакийн бизнес форумын хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдсан бөгөөд Монголын  талаас “Гурван Уул Мандал”, “Сентерра Гоулд Монголия”, “Юнител”, “Бэрэн групп”, “Мегаватт”, “Монгол эм импекс”, Монгол Банк, Хаан банк  зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж, холбоодын төлөөлөл оролцлоо.

            Словакийн талаас “Novas Machinery, DB Biotech,Solar Slovakia, Scout Aviation”, “International Investment Bank” зэрэг машин үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл, цахилгаан холбоо, банк санхүүгийн салбарын 27 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож  Монголын талын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

            Монгол-Словакийн Бизнес форумын үеэр “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига нар гарын үсэг зурсан болно.

 

 

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi