Ж.ПУЧЧИНИЙН “ТУРАНДОТ” ДУУРИЙН ГОЛ ДҮРД ДУУЧИН Д.БАЯСГАЛАН ТОГЛОЖ ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВАВ

Болгарын соёл урлагийн томоохон төв Русе хотын Дуурийн улсын театрт 11 дүгээр сарын 30-нд найруулан тавьсан Жакамо Пуччинийн “Турандот” дуурийн Турандотын дүрд Софийн Дуурийн театрийн гоцлол дуучин Д.Баясгалан болон Итали, Болгарын дуурийн шилдэг дуучид оролцон тоглосныг тус муж, хотын удирдлага, үзэгчид өндрөөр үнэлсэн нь Русе мужид Монгол орныг таниулан сурталчлах, орон нутгийн соёл урлагийн байгууллагын харилцааг хөгжүүлэхэд ач холбогдолтой болов. Элчин сайд Д.Батсайхан мөн өдөр Русе мужид ажиллаж, тус мужийн дарга Г.Григоров, Русе хотын Засаг дарга П.Стоилов болон Русегийн их сургуулийн ректор В.Пенчева нартай уулзаж орон нутгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, Баянхонгор аймаг, Русе мужийн хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах Санамж бичиг байгуулах болон их дээд сургуулиудын хооронд оюутан, багш харилцан солилцох талаар ярилцаж, Русегийн Дуурийн улсын театр, “Медика” байгууллагын урилгаар үйл ажиллагаатай нь танилцав