БРИТАНИ-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ЭЛЧИЙГ ТОМИЛЖЭЭ

ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй Монгол Улстай харилцах “Худалдааны элч”-ээр парламентын гишүүн Жулиан Найтыг томилсон байна.  

Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий  “Худалдааны элч” томилдог уламжлалтай. Монгол Улстай харилцах “Худалдааны элч”-ийг томилсон нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Жулиан Найт  Консерватив намаас нэр дэвшин 2015 онд парламентын гишүүнээр сонгогдсон. Британийн парламентын Нийтийн танхимын Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын болон Төрийн санхүүгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажилладаг байна.