“ГАЙХАМШИГТ ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН БА ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРОН” СЭДЭВТ СОЁЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГИЙГ МАКЕДОНИ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Софи дахь ЭСЯ-наас Македони Улсад суугаа Өргөмжит консулын газар болон “Macedonia Welcome Center”-тэй хамтран “Гайхамшигт түүхтэй ард түмэн ба өнөөгийн Монгол орон” сэдэвт соёл сурталчилгааны арга хэмжээг 2018 оны 2 дугаар сарын 22-нд Скопье хотод зохион байгуулав. Элчин сайд Д.Батсайхан өдөрлөгийг нээж Монгол орны түүх соёл, монголчуудын зан заншил, өв уламжлал, Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлогын талаар  мэдээлэл хийв. Уг арга хэмжээнд Македонийн ГХЯ, Соёлын яамны удирдлага, Скопье дахь гадаадын ДТГ-ууд, Македонийн соёл урлагийн байгууллагын төлөөлөл нийт 70 шахам хүмүүс оролцсон ба зочдод монголчуудын ахуй соёлын үзмэрүүд, гэрэл зургийн сурталчилгааны самбарууд сонирхуулж, монгол хоолоор үйлчлэв.