Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.

Швейцарын Холбооны Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал маргааш эхлэх бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцон хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд И.Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ дахь Монгол, Швейцарын парламентын бүлгийн гишүүд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай тус тус уулзан хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөлтэй танилцана.