ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ РУМЫН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Басил Василика Константинеску уулзалтын эхэнд Итгэмжлэх жуух бичгийн хувийг Гадаад харилцааны дэд сайдад гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Элчин сайд Монгол, Румыны харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа мэдэгдлээ.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Румыны харилцааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал солилцож,  Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.