“ШХАБ-ЫН ХЭТИЙН ТӨЛӨВ, МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД БОЛОВ

“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэтийн төлөв, Монгол Улсын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ГХЯ-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар удирдан явуулав. Хэлэлцүүлгийн үеэр  “ШХАБ-ын хэтийн төлөв, Монгол Улсын оролцоо”-ны талаар ГХЯ-наас хийсэн судалгаа дүгнэлтийг оролцогсдод танилцуулав.

Хэлэлцүүлэгт ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, Удирдлагын академи, Монголын дипломатын академи, МУИС-ийн ОУХНУС, Хүмүүнлэг-ОУХНСС, МУБИС, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн эрдэмтэд болон ахмад дипломатчид 50 гаруй хүн оролцов. Мөн УИХ-ын АБГББХ, ЕТГ, зарим яамдын газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд байлцав.

Тус хэлэлцүүлэгт оролцогсод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь одоогийн оролцоо, тус байгууллагын хэтийн төлвийн асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.