Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд уг хэлэлцээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээр хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүйгээр зорчих боломжтой болох юм.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ