ЭНЭТХЭГ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.