МОНГОЛ УЛСЫН БААТАР, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АСАН П.ШАГДАРСҮРЭН ГУАЙН МЭНДЭЛСНИЙ 100 НАСНЫ ОЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Баатар, Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Шагдарсүрэн гуайн мэндэлсний 100 насны ойг тохиолдуулан тус яам, “Элчин сайд нар”-ын клуб, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Амьдралын нэгэн зууны агшнууд” нэртэй ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг энэ 8 дугаар сарын 24-нд Гадаад харилцааны яам дээр зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

Ахмад дипломатч П.Шагдарсүрэн гуай Монголын гэрэл зургийн салбарын ахмад зүтгэлтнүүдийн нэг бөгөөд түүний авсан гэрэл зургууд нь өнөөг хүртэл манай улсын түүхэн олон чухал үйл явдлын баримт болон хадгалагджээ.