ФРАНЦ УЛСЫН ИЛ-ДӨ-ФРАНС МУЖИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын төв муж болох Ил-дө-Франс мужийн Иргэдийн төлөөлөгчдийн зөвлөлийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Үндэсний ассамблейн гишүүн асан ноён Жером Шартьег  хүлээн авч уулзав.

 

Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Жером Шартьегийн 2002 оноос хойш оруулж буй хувь нэмэр, дэмжлэгт талархал илэрхийлж, Монгол Улсын өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжил, зорилт, Монгол, Францын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.

Жером Шартье цаашид Монгол Улстай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Тэрээр 2002-2017 оны хугацаанд Францын Үндэсний ассамблейн гишүүнээр 3 удаа сонгогдож байсан ба энэ хугацаандаа Үндэсний ассамблей дэх Франц, Монголын найрамдлын бүлгийн даргаар идэвхтэй ажилласны сацуу хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байдаг улс төрч юм.