ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Кубын найрсаг харилцаа өргөжин, хамтын ажиллагаа эрүүл мэнд, боловсрол, спорт зэрэг олон салбарт идэвхжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Элчин сайд Куба улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэхийн сацуу Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэж, сайд Д.Цогтбаатарт ирүүлсэн захидлыг гардуулав.