ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ӨМӨЗО-НЫ ДЭД ТЭРГҮҮЛЭГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн IV хуралдаанд оролцож буй  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Лихуаг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.