ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ БАЙНГЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ДАМРОНГ КРАЙКРУАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруаныг хүлээн авч уулзлаа.

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолж, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллахыг чухалчлав.

Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан Тайландын Хаант Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцааг хөхиүлэн дэмжихэд харилцан айлчлал хэрэгжүүлэх, яриа хэлэлцээг тогтмолжуулах, бизнес уулзалтууд зохион байгуулах нь чухал болохыг онцлов.