“ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвөөр 20 цуврал боть хэвлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх “Дэлхийд тархсан монгол өв” төслийн танилцуулга, хэлэлцүүлэгийг энэ сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Олон улсын монгол судлалын холбоо, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний номын сан, Архивын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, эрдэмтэн судлаач, ахмад дипломатууд болон нийгэм соёлын нэрт зүтгэлтнүүд оролцон санал, зөвлөмж хэлж, төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн төслийг хэрэгжүүлэх Зөвлөлийн бүрэлдэхүүнд чиглэл бүрээр бэлтгэл ажлыг хангах дэд зөвлөлүүдийг байгуулан ажиллахаар тогтлоо.

“Дэлхийд тархсан монгол өв” төсөл нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд Олон улсын монгол судлалын холбооны санаачлагаар Гадаад харилцааны яам хамтран хэрэгжүүлнэ.