Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чан Дай Куанг зуурдаар таалал болсонтой холбогдуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улс, БНСВУ 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай хоёр орон уламжлалт, найрсаг харилцаатай болно.