ӨРГӨМЖИТ КОНСУЛ Д. ОРГИЛМААД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Д. Оргилмаад 10 дугаар сарын 25-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв.

Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул Д. Оргилмаад ажлын амжилт хүсээд Монгол, Шри Ланкын хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.