ӨРГӨМЖИТ КОНСУЛ БОЛОН СОЁЛЫН ЭЛЧ НАРЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

ХБНГУ-дахь Монгол Улсын Өргөмжит консул болон Соёлын элч нарын ээлжит уулзалт өнгөрсөн Баасан гарагт буюу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Д.Пфайл, А.Питум, Өргөмжит консул М.Райнберг, Ш.Шмитц, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, С.Бадамхорол, В.Хайхел, Ц.Гэрлээ нар оролцов.

Өргөмжит консул болон соёлын элч нарын 2018 онд хийсэн ажлын тайлантай танилцаж, 2019 оны ажлын төлөвлөгөөг баталсан энэхүү уулзалтын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд консулууд хариуцсан тойрог муж улсдаа энэ чиглэлээр хийх ажлын талаар  санал солилцсон юм. Мөн энэ үеэр Өргөмжит консулуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.