ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИВ

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Берний Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн урилгаар оюутнуудад лекц уншив.

Элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын бэрхшээл, хамтын ажиллагааны боломж, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын уулзалтын талаар танилцуулж, оюутан, багш нарын сонирхсон асуултад хариулав.