ТӨРИЙН СОЁРХОЛТ, УДЭТ-ЫН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ НАМНАНГИЙН НАРАНБААТАР МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЛОО

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа.

Уран бүтээлчид, спортын алдартнуудаараа дамжуулан эх орноо дэлхий нийтэд сурталчлах нь маш чухал, үр дүнтэй хэлбэр хэмээн үздэгээ Гадаад харилцааны сайд онцоллоо. Түүнчлэн найруулагч Н.Наранбаатарт ийнхүү соёлын элчийн гэрчилгээг гардуулж байгаа нь монгол төрийн захиас юм гэдгийг тэмдэглээд цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Найруулагч Н.Наранбаатар нэр хүндтэй үүрэг хүлээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсынхаа урлаг соёл, түүхийг сурталчлахад анхаарч ажиллах болно хэмээв.