ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2018 ОНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Гадаад харилцааны яамнаас Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Гадаад харилцааны яамны 2018 оны хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааны байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нэг. Зорилго: Гадаад харилцааны яамны консулын газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг тандан судалж цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.

Хоёр. Оролцох байгууллага нь судалгаа, үнэлгээ, хяналт-шинжилгээний чиглэлээр мэргэшсэн байгууллага байх бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1. Багийн ахлагч эсвэл аль нэг гишүүн нь эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх /хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг эрхэлж байсан бол давуу тал болно/;

2.2. Судалгааны баг нь судалгаа шинжилгээний ажлын өндөр ур чадвар, туршлагатай байх.

Гурав. Багийн гишүүд болон ахлагч нь төрийн захиргааны албан хаагч бус байна.

Дөрөв. Хэрэглэгчийн үнэлгээ нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

4.1.Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9.6, 9.7, 9.8 дахь заалтыг удирдлага болгосон байх.

4.2. Үнэлгээг өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан байх.

Тав. Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгч байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлж тус яаманд ирүүлнэ. Үүнд:

5.1.байгууллагын гэрчилгээний хуулбар;

5.2.судалгааны багийн ахлагч болон гишүүдийн танилцуулга;

5.3.зарлагдсан сэдвийн хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт,

5.4.ажлын төлөвлөгөө /төсөл хэлбэрээр/;

5.5.хэрэглэгчийн үнэлгээ хийх арга, арга зүйн удирдамж;

5.6.хэрэглэгчийн үнэлгээ хийх төсөв /битүүмжилсэн байна/.

Зургаа. Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 1 дүгээр сарын 18 ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 09 цагаас 12 цаг 30 минут, 13 цаг 30 минутаас 17 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Гадаад харилцааны яамны өртгөлтгөлийн 5 давхар 506 тоот, /Хаяг: Энхтайвны гудамж-7А, Улаанбаатар 14210/

Харилцах утас: (51)- 262104