ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Өмнөд Солонгос улсыг хариуцсан бүсийн захирал Берт Хоффман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар болон 2018 оны ололт, амжилтын талаар танилцуулав.

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Дэд бүтцийн салбарын үнэлгээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам, тэр дундаа ГХЯ-ны дэргэдэх Эдийн засгийн коридорын Хөрөнгө оруулалтын судалгааны төв голлох үүрэгтэй оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтад Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол Улсад суух шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Руфат Алимарданов байлцав.