ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ТӨРИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын оны шилдгийг тодруулах “BEST OF MONGOLIA  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдгийн шилдэг төрийн байгууллага”-аар шалгарсан ГХЯ-нд батламж гардуулах ажиллагаа боллоо.

Батламж гардуулах  үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 онд Гадаад харилцааны яамны хийсэн гол ажлуудын талаар товч дүгнэн хэлээд 2019 оны зорилтыг “өнгөрсөн оны ололт амжилтаа бататган, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт гарч буй нааштай байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө манай яам идэвхтэй ажиллах болно” гэлээ.

Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан “Best of Mongolia” цахим хэрэглэгчдийн санал асуулгад давхардсан тоогоор 1,300,000 хүн хандан, нийт 500,000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 67 байгууллага шалгарсан байна.