ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 4 дүгээр сарын 9-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Монгол Улсын гуравдагч хөрш, түнш орон АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. Мөн  Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд өөрийн санаачлагын дагуу зохион байгуулсан “Peacebook-2019” форумын ач холбогдлын талаар танилцууллаа.

Элчин сайд ноён М.Клечески энэхүү форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэв.