Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЭЛЧИН САЙД МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

ЭЛЧИН САЙД МОНГОЛ, АМЕРИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Ж.Фриц-тэй видео хурал хийж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газрын зүгээс шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, манай талын энэхүү хүч чармайлтыг дэмжиж
америкийн талаас 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс  чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах ажлын бэлтгэлийн талаар ярилцсан бөгөөд коронавирусын тархалтын  нөхцөл байдал нь хоёр талын эдийн засаг, консулын хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэж  байна гэдгийг тэд нэгтэй тэмдэглэв.

Коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргааныхаа зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний  хүрээнд АНУ-ын  Төрийн департамент нь “telework” буюу алсын зайны горимоор ажиллаж байгаа юм.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi