ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцаа, олон улс судлалын оюутнуудтай уулзан, Монгол Улсын гадаад бодлого, сорилтын талаар санал бодлоо хуваалцлаа.

Өнөөгийн дэлхий ертөнц олон туйлт тогтолцооноос, европ, америк, хятад, энэтхэг зэрэг олон тэнхлэгт тогтолцоо руу шилжиж байгааг тэмдэглээд ийм нөхцөлд манай гадаад бодлого уламжлал шинэ нөхцөл байдлыг хадгалсан байх хэрэгтэйг онцлов. Мөн монголын гадаад худалдааны онцлог, өнгөрсөн онд экспорт, гадаад худалдаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрч эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгааг тайлбарлан ярилаа.

Оюутнууд Гадаад харилцааны сайдаас хөрш орнуудтайгаа хэрхэн харилцах, далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистикийн бодлого, нийгмийн сүлжээг эерэг зөв зүйл ашиглах талаар байр суурийг нь сонирхон асуулт асуув.