МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНХАУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Түүнчлэн 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочилно.