Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенбергийг энэ оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газар шинэ коронавируст КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Элчин сайд Ё.Розенберг ХБНГУ-ын Засгийн газар хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны стратегидаа хийж буй өөрчлөлт, шинэчлэлийн явцын талаар мэдээлэв.