Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ СОЛИЛЦОВ

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ СОЛИЛЦОВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулга, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нурышев Шахрат нар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Астана хотноо байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Нур-Султан хотноо 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр солилцов.

Гэрээний 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гэрээг соёрхон батлах бөгөөд соёрхон баталсан тухай Батламж жуух бичиг солилцсон өдрөөс 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Арга хэмжээний үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, энэ онд төлөвлөсөн хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээнүүдийг “COVID-19” вирусын цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх талаар тохиролцов.