Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг ГХЯ-нд хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Талууд энэ үеэр Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, цар тахлын үеийн улс орнуудын хамтын ажиллагаа, мөн Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож ярилцав.