ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК МЁН КҮГТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ 5 дугаар сарын 10-ны өдөр манай улсад ажлын айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Күг-тэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, тэр дундаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний асуудлаар харилцан санал солилцов.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Күг тэргүүтэй төлөөлөгчид Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн зарим улсад айлчлах хүрээнд ийнхүү манай улсад ажлын айлчлал хийж байна.