Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн параданд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.

 

 

 

 

 

 

 

 

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн параданд гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөж байна.