ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон тус яамны хамт олон гацуур, шар хуайс, улиас зэрэг моддыг технологийн дагуу суулгаж,Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад хувь нэмрээ орууллаа. Гадаад харилцааны яамны ажилтнуудын сүүлийн гурван жилийн хугацаанд тарьсан нийт модны 96 хувь нь ургасныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд танилцуулав.

Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төр захиргааны болон төрийн бус байгууллагууд, оюутан сурагчид 3000 шахам мод тарьсан байна.