Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Г.Церетелитэй 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярина.

Талууд “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах, түүнчлэн үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцохоор тѳлөвлѳж байна.