Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 22-ны өдөр АНУ, Япон, ИБУИНХУ, Энэтхэг, Австрали  Улсаас манай улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзан олон талт хамтын ажиллагаа, цаг үеийн зарим асуудлаар санал солилцов.

Mөн “COVID-19” коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархаад буй амаргүй цаг үед Монгол Улсын парламентын энэ удаагийн сонгууль болж байгааг дурдаад хилийн чанадаас олон улсын байгууллагын ажиглагчид сонгуулийг ирж ажиглах боломжгүй байгаа өнөөгийн нөхцлийг манай улсад суугаа гадаадын ЭСЯ-д сайтар ойлгож, сонгуулийг ажиглахаа илэрхийлсэнд талархал илэрхийлэв.