Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхцэцэг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.