Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхзул, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Н.Нармандах нарт 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

 

Уулзалтын үеэр хамтын ажиллагааны талаар санал солилцов.