ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БОЛГАР УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Э.КАРАНИКОЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Болгар Улсын Эдийн засгийн сайд Эмил Караниколовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.