Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд О Сын Хо  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонтой нь  холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ГХЯ хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө Элчин сайд О Сын Хо болон ЭСЯ-ны хамт олонтой нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд О Сын Хо хоёр улсын үе үеийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа тэмдэглэв.    

Талууд “COVID-19” цар тахлын нөхцөл байдал намжмагц төлөвлөж ирсэн айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцав.