САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийв.

Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагуудын талаар санал солилцов.