ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЭЛЧИН САЙД ШТЕФАН ДУППЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппелийг нутаг буцахтай нь холбогдуулан энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

 

Иж бүрэн түншлэлийн харилцаатай Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Ш.Дуппел ихээхэн хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлээд  цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Ш.Дуппел ХБНГУ-аас Бүгд Найрамдах Боливи Улсад суух Элчин сайдаар ажиллах юм.